“Их хотын их цэвэрлэгээний 90  минут” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно. Бямба гаригийн 11:00 цагаас нийслэлийн хэмжээнд эхлэх уг арга хэмжээний үеэр иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар их гэрлээ асааж, гурван удаа дуут дохиогоо дуугаргаж,  их цэвэрлэгээнд нэгдэх боломжтой аж. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй  бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхитэй оролцохыг иргэн та бүхнийг уриалж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн