Тэд бидний тухай: Монгол-Орос цэрэг, техникээр хамтарна

2019-2024 оны хооронд Монгол Улс, ОХУ-тай цэргийн болон техникийн хамтын ажиллагааны шинэ хөтөлбөрийг боловсруулсан байна гэж олон улсын “Аrмy Recognition” мэдээллийн сүлжээ мэдээллээ. “ОХУ-тай стратегийн түншлэл тогтоох бодлогыг баримталж байна” гэж Монголын Батлан хамгаалахын сайд хэлжээ.
Монголд өгсөн техникийн туслалцаа, Монголын хүүхдүүдэд Оросын Батлан хамгаалах яамны кадетийн сургуулиудад суралцах боломжтой болсон зэрэгт Оросын Батлан хамгаалахын сайд талархаж буйгаа илэрхийлэв.
“Батлан хамгаалахын сайдтай хийсэн уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд бид зэвсэгт хүчин, ОХУ-ын Төв цэргийн тойргийн хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно “гэж Монголын Батлан Хамгаалахын Сайд М. Энхболд хэлсэн. Үүнээс гадна Кызыл хотын Ерөнхийлөгчийн дэргэдэх коллежийн сургуульд монгол оюутнуудын тоог нэмнэ гэнэ.