Сүхбаатар дүүргийн XVIII хорооны байр. 30 гаруй насны халамцуухан эр, эм хоёр хорооны жижиг байранд томдсон чанга дуугаар хашгичих. Гэдсэндээ дөрвөн сар хүрч байгаа хүүхдээ авахуулна гээд эмэгтэй нь уйлж унжина. Эрэгтэй нь нэг цаасан дээр гарын үсэг зурж буй бололтой муйхардан сууна. Энэ бол тус хорооны хүүхэд хамгааллын хамтарсан багийн энэ сарын 4-ний өдрийн ээлжит хурлын үеэр болж буй үйл явдал. Хорооны Засаг дарга Б.Цогт–Одоор ахлуулсан хамтарсан багийн шийдвэрээр энэ аав, ээжид дахиад архидан согтуурч, хоёр хүүхдээ хараа хяналтгүй байдалд орхивол Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу эцэг, эх байх эрхийг нь хасуулахаар шүүхэд хандана гэсэн сануулах арга хэмжээг авч байна. Хоёр болон дөрвөн настай хоёр хүүхдийг нь төр хамгаалалтандаа авна, тэр үед хэчнээн уйлж гуйгаад нэмэргүй гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, гарын үсэг зурууллаа.
“ТА ЧАДАХГҮЙ БОЛ ТӨР ХАМГААЛНА”
Хүүхэд хамгааллын хамтарсан баг яагаад ийм шийдвэрт хүрэв. Тэд 2015 оноос хойш С, Б нартай хөөцөлдөж байгаааж. Дөнгөж 30 гаруйхан настай эхнэр, нөхөр хоёул архинд хэт донтсон. Хэдийгээр нөхөр нь гарын ур дүйтэй, өөрсдийнгэсэн хашаа байшинтай ч архи гээч зүйл хоёрхон жилийн дотор балгас болсон байшин шиг нь тэдний амьдралыг үгүй хийжээ.
Том охин нь хоёр настай байхад ухаангүй болтлоо архи уучихаад тасарчихсан эхнэр, нөхөр хоёрыг хорооны нийгмийн ажилтан эрүүлжүүлэхэд дуудаж өгчихөөд Эх нялхсын клиник сувилалд охиныг нь өгөхөөр тэврээд очсон боловч ханиадтай гэсэн шалтгаанаар аваагүй гэнэ. “Тухайн үед хүүхдийг нь сувилалд өгчихье гэж бодсон боловч чадаагүй. Тэгээд цагдаагийн газарт эргэж ирээд аавыг нь архины эмчилгээд явуулаад ээжийг нь үлдээе гэж хэлсэн. Харин нөхөр нь уйлж унжаад, ам өчгөө өгөөд байхаар нь гурвууланг нь гэрт нь хүргээд орхисон.
Удалгүй Налайх руугэр бүлээрээ явсан байсан. Саяхан манай энэ хавь шар усны үерт автаж гудамжинд шуудуу татаж байгаад гэрт нь оржүзтэл нөгөө хоёр дахиад согтуу хэвтэж байсан. Хоёр хүүхэдтэй болчихсон. Том нь дөрвөн настай, бага хүү нь хоёрнастай. Тэгэхээр нь хэсгийн ахлагчаа гуйгаад хоёр хүүхдийг нь гэрт нь хонуулж, дараа нь хүүхэд хамгаалах байрандтав хонуулсан. Хоёрхон настай хэрнээ бага хүү нь хэлд орчихсон, хүн царайчлаад үнэхээр өрөвдөм. Хүүхдүүдийг ньбайхгүйд тэр хоёрыг гурван хоног үерийн үеэр түр цалинжуулж ажиллуулаад овоо байлаа. Дараа нь аавыг нь манайдталбайн цэвэрлэгчээр ажилд оруулахаар болсон ч ирсэнгүй.
Гэрт нь очоод үзтэл дахиад л хоёулаа согтуу хэвтэж байна. Гэр нь гал хөсгүй, хоолгүй, дөрвөн настай эгч нь хоёр настай дүүгээ тэвэрчихсэн сууж байна. Үнэхээр энэ хоёр хүүхэд энэ байдлаараа удвал болохоо байх нь гэсэн шийдэлд хамтарсан багийнхан хүрээд сая дуудаж уулзсан нь энэ. Нөхрийнх нь эгч байдаг. Тэр хүн хоёр хүүхдийг нь авч чадахгүй учраас асрамжинд өгөхөд хүлээн зөвшөөрнө гэсэн. Тиймээс дахиад архидан согтуурвал хүүхдүүдийг чинь төр хамгаалалтандаа авна гэдгийг сануулж, гомдолгүй гэсэнгарын үсэг зуруулж авлаа”. Сүхбаатар дүүргийн XVIII хорооны Засаг дарга Б.Цогт–Од ийнхүү ярьж байна. Тус хороондодоогоор эцэг, эх байх эрхийг хассан тохиолдол гараагүй байгаа бөгөөд дээрх тохиолдолд хуулийг хэрэгжүүлэхээсаргагүй болоод байгааг тэрээр учирлав.
ГУРВАН ААВД ЭРХ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Дөрөв дэх хүүхдээ гэдсэндээ тээсэн ээж нөх-рийнхөө харгис зодуурыг тэсэхээ байгаад цагдаад хандсан аж. Эрхэлсэнтодорхой ажилгүй Т гэгч нь архидан согтуурч, хүүхдүүдээ, эхнэрээ удаад дараа зодож, хүчирхийлж байсан нь тодорхойболжээ.
Нөхрийнх нь аав, ээж хашаанд нь цуг амьдардаг ч энэ явдлыг нуун дарагдуулсаар байж. Тухайн өрхийн хувьдаюулгүй байдлын төвшинг тодорхойлоход хүүхдийн амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл гэж үзсэн тул хамтарсанбаг дүгнэлт гаргаж, шүүхээс Т–гийн эцэг байх эрхийг нэг жилээр хязгаарлажээ. Энэ хугацаанд гэрийнхэндээ ойртожболохгүй хуультай. Харин шүүхийн шийдвэр гарс-наас хэдэн сарын дараа эхнэр нь уучлаад хамт-даа амьдарч эхэлсэнбайжээ. Харин архи уудаг нь хэвээрээ ч агсагнаж, зо¬-дож нүдэхээ байсан тухай эхнэр нь хэлжээ. Зөвхөн тус хороонд2017 онд ийм гурван аавын эр¬хийг хязгаарлажээ.
9275 хүн амтай, 2449 өрхтэй Сүхбаатар дүүргийн XVIII хорооны хамтарсан баг 2017 онд гэр бүлийнхүчирхийллийн 17 тохиолдлыг шийдвэрлэсэн байна.
ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД ТАВАН НЯРАЙ БАЙНА
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа түр хамгаа-лах байранд 20 гаруй хүү¬хэд тогтмол хонож байна. Тэдний тав нь нярай хүүхэд бай-гаа гэсэн мэдээллийг тус газрын дэд дарга Б.Халиун бидэнд өгсөн юм.
Хамгийн сүүлд л гэхэд найман сартай охин ханиад нь хүндэрсэн байдалтай хүргэгдэж иржээ. Энэ хүүхэд тус төвд гуравдахь удаагаа ирж байгаа гэнэ. Ээж нь гудманд согтуу тасраад уначихсан, хүүхэд нь хажууд нь уйлаад байж байхад ньдуудлага ирж хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд очиж авчээ. Энэ байдал нь олон удаа давтагдаж байгаа тул ээжийнхнь эх байх эрхийг хасч, охиныг нь төр хамгаалалтад авах талаар хөөцөлдөж эхлэх гэж байна.
Хорооны Засаг даргаар ахлуулж, өрхийн эмч, сур-гуулийн нийгмийн ажилтан, цагдаа, нийгмийн ажи¬л¬тан, халамжийнмэр¬¬гэ-жилтэн зэрэг төлөөлөлтэйгээр хүүхэд хамгааллын хамтарсан 609 багийн 4634 гишүүн улс даяар ажиллажбайна. Тэд өнгөрсөн 2017 онд 2340 кэйс дээр ажиллажээ. Ингэхдээ аюулгүй байдлын хамгаалалт 625 хүнд, хүүхэдхамгааллын үйлчилгээг 945 хүүхдэд, эм-нэлгийн тусламж үйл¬чил¬гээг 529 хүүхдэд, 1173 хүнд сэтгэлзүйн зөвлөгөөөгчээ.
Он гарсаар эхний гурван сард л гэхэд хүүхэд хамгааллын 108 утсанд 33626 дуудлага ирснээс хамгаалал шаардлагатай6252 дуудлага ирсэн байх юм.
Хүүхэд хамгааллын ажилтнуудын хэлж байгаагаар тэдний туйлын зорилго нь хүүхдийг гэр бүлд нь үлдээхийн төлөөбайх ёстой. Тиймээс үнэхээр хүсэл зорилгоос нь үл хамааран эцэг эх байж чадахгүй болсон тохиолдолд Гэр бүлийнтухай хуульд заасан эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах хуулийг хэрэгжүүлэх ёстойг ч тэд хэлж байгаа юм. Хэдийгээр шүүхийн шийдвэрийн тоо баримт төдийлөн нээлттэй бус ч сүүлийн жилүүдэд ийм арга хэмжээ авахаасаргагүйд хүрсэн гэр бүл олон болж байгааг ганцхан хорооны жишээн дээр харуулахад ийм байна.
Энэ орчлонд гэр бүл болж, үргэлжлэл нь болсон энхрий үрээ тосч авахтайгаа зэрэгцээд эцэг, эх хоёр төрийн хуулиархүлээсэн хариуцлага гээчийг давхар хүлээн авдаг. Харамсалтай нь энэхүү үүргээ ухамсарлаж чадаагүйгээс өврөөсөөунагасан алаг үрээсээ төрийн хуулиар хагацаж байгаа амьдын хагацал дэндүү харамсалтай.
“Хүүхдийг хүчирхийллээс хамгаалья”. Хүн бүрийн амны уншлага бол-чихоод байгаа энэ гурван үг ямар утгатай юм бэ. Эзэн бие нь буюу хүчир-хийлэгч нь хэн бэ. Энэ асуултын ха-риултыг холоос хайх ямар ч шаардлагагүйг дээр дурдсанжишээ барим-туудаас харж болно. Хүүх¬дийн эсрэг хүчир¬хийллийн 70-80 хувь нь гэр бүл дотор үйл¬дэг-дэж байгаа гэ¬сэн судалгаа байна. Зө⬬хөн бие махбодийн хүчир¬хийллийг туйлшран ярихаас эцэг, эхийн үүргээ ухамсарлаагүйгээс үүдэлтэй үл хайхрах төрлийн хүчир-хийллийг ч бид ярихгүй байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин баримтанд тулгуурлан үргэлжлүүлэн хөндөх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2 comments
hoorhii huuhduud, zarim neg ni dahiad huuhed toruulj chadahgui bolson yan buriin shaltgaanaar, huuhed orgoj avah huseltei olon sain ger buluud baigaa, tedend huuliin daguu olon bichig barimt shaardahgui urchluulbel yasan yum
TIIM SHUU