Хэн бүхний сэтгэл зүрхэнд хүрсэн киноны нэг бол “Орхидос” УСК. Бага наснаасаа эхгүй охины дүрийг чадварлагаар бүтээн олон түмний хүртээл болгож чадсан жүжигчин бол яах аргагүй А.Орхонтуул билээ.
Тус кинонд тоглосон жүжигчдийг хүмүүс одоо ч гэсэн тэрхүү дүрээр нь хүлээж авах нь бий. Киноны гол дүрийн жүжигчин бяцхан охин Орхонтуул өдгөө хэдийнээ гэр бүл зохиож үрийн зулай үнэрлээд авсан. Тус киноноос хойш “Хамгийн сайхан нь” уран сайхны кинонд тоглоод авсан тэрээр телевизийн хөтлөгч болж “ТВ9” телевизийн “After School” нэртэй нэвтрүүлгээр үзэгч олонтой уулзах болсоор удаж байна. Тэрээр саяхан доорх дээлтэй зургаа олонд дэлгэн ийм туранхай байж л өөрийгөө бүдүүн гээд голоод байдаг байж. Буцаад ийм болбол солиоруулна аа хэмээжээ.