“Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа тун ч идэвхтэй байдаг нэгэн. Бүхий л зүйлсээ цахим хуудасныхаа найзуудтай хуваалцдаг тэрээр Япон улсыг тойрсон олон хөгжилтэй дурсамжуудынхаа нэгээс хуваалцжээ. Өөрийн гэсэн стил имижтэй тэрээр матрын арьсан өндөр өсгийтэй гутлаараа гоёж аваад гарсан түүхээсээ:
“Япон улс миний очих дуртай газар бас болоогүй олон адал явдал учирч байсан сонирхолтой орон.Энэ өвөрмөц соёл иргэншилтэй газар хаврын баяраар нь 5-сарын5,6,7нд дахин очиж дуулах урилга хүлээн авсандаа баяртай байна. Манай Номин Талстынхан зууны манлай Норовбанзадгуай тай хамт айлчилсан тэр нэгэн сайхан дурсамжыг энд өгүүлье. Манай хэд дөнгөж л гэр бүл үр хүүхэдтэй болж байсан үе юм даг.Бид ч залуу наснаасаа халиагүй байсан болохоор нэгэн дуугаар Дисней Ланд хүүхдийн парkаар зугааллаа.Нартай халуун эд эхэлсэн байснийг хэлэх үү би ч хамаг ганган дээрээ тавиад л гарлаа даа.Тэнд очоол нэг тоглоом дээр тоглох гэж 2-3 цаг дугаарлан зогсоно гэдэг пээ үгээр хэлэх юм биш.
Би бүр залхаад нөгөө хэдийгээ тогло би хүлээж байя гээд сандал дээр сууж байгаад унтчихаж.Олон хөлхсөн олны дундаас өнөө хэд маань улам цааш гүн рүү нь явсаар би гэдэг төөрдөг юм даа хэхэхэ.Хаашаа ч харсан Япон хүмүүс,ядаж байхад тэд их үндэсний үзэлтэй Англиар яриад утсаар яриулж өгөөч 10$ өгье гэхээр бүүр үгүй шүү.Оройн 18 цагийн үед би анх орж ирсэн хаалган дээр отоод сандал дээр хэвтэж байтал,тэр үед манай хэлмэрч өвөр Монгол охин Гэрлээ гэгч яг л хүүгээ олж байгаа юм шиг ооолчихлөөөө бийд өөөлчихлооо гэсээр намайг олсон юм.Бид өөд өөдөөсөө эх үр хоёр шиг гүйлдэн тэврэлдэж бараг л уйлах нь холгүй юм боллоо.Араггүй шүү дээ өглөө 10 цагт очсон бид 18 цаг өнгөртөл тэр том парк дотор нэгийгээ алдчихаар хахаха.
Тэгээд цаашаа бид буудалруугаа явж байтал яасан гэж санана аа тэрнээс ч долоон дор юм болдог юм даа хахаха За тэгээд л бид хэд Диснэй ландаас гараад л манай хэд чинь гэр бүлдээ юм хум авна гээд л буудалруугаа биш дэлгүүрүүдээр намайгаа дагуулаад л сажлуулж өглөөдөө.Би чинь ганган дээрээ гэдэг чинь өндөр өсгийтэй матрын арьсан гутлаа хэлээд байгаа юм шүү дээ.Түүн дээр оройжин доёгонож явна гэдэг эмэгтэй хүний л тэсэж чаддаг явалт юм билээ л дээ.Ядарсан гэж яана аа арай гэж нэг дэлгүүр хэсэх явдал дууслаа даа.Яаг манай буудлын хажууд хөл массажны газар байдаг юм байна би зүгээр шууд л тийшээ яваад орчихсон.Япончуудтай ямар хэл амаа ойлголцох биш шууд хөл рүүгээ заагаад л хэвтээд авлаа.Намайг тэнд массажинд орход бараг 17,18 хүн адилхан массаж хийлгэж байсандаг.Мэдэхгүй ээ нэг л сэрсэн чинь би ганцаараа нүдээ нээгээд эргэн тойрноо харлаа нэг ч хүн байдаггүй шүү.
Гайхаад л босоод л хувцсаа аваал тооцоогоо хийх гээд л зогсож байтал хоёр нөхөр бөхөлзсөөр л ирлээ.Инээмсэглээд л харсан чинь өнөө хоёр өөдөөс нээх сайхнаар хараад л мишээгээд л сайхан амарсан уу гэж байгаа бололтой надаас асуугаад байх шиг,би ч толгой дохиод л тиймээ гээд л эрхий хуруугаа гозойлготол нэг нь хамраа чимхэж байснаа хурхирах авиа гаргаснаа залбирах хэлбэр үзүүлж байна,тэгснээ таныг сэрээгээгүй манай бүх үйлчлүүлэгч нар гараад явсан танд амралт их хэрэгтэй гэх үйлдлийг үзүүлвээ хөөрхий.Би бүр ичээд болдоггүй бушуухан гарж явахын түүс хамраа чимхэж байгаад хурхирсан үйлдэл нь харагдаад болдоггүй яав даа даан ч гэж өндөр өсгийтэй матрын арьсан гутал,диснэй ланд,дэлгүүр гурвыг зүхсэнсэн.Хаа ч явахдаа адал явдлаар дүүрэн миний Япон дахь зүгээр л нэг эхний паян энэ.Бусдыг нь ярьж болохгүй насны онигоонд орно.Хэхэхэ энэ удаагийн явалтаар их эрхэмсэг ажил хэрэгч явна аа од хүн шиг хахаха” хэмээн хуучилжээ.
4 comments
уг Хүн нь төрөлхийн л Орк ш дээ,
Nomin talstiin hed huvtsaslalt,nuur tsarai ene ter bol huduunii hedee muulaad baihaargui adilhan l baisiim bna zailuul.
ene erguu huurt yah gej viza ugdug bna a
хөдөөнийхөн тэр үёд бүүр аймар байсан байлгүй дээ