Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал хаврын тойргийн барилдааны үеэр нэгэн бяцхан хүүг дохё (дэвжээ)-д тэврэн гарчээ. Тэр хүү японы алдарт хамтлаг “ET King” хамтлагийн дуучин Итокигийн хүүхэд гэнэ. Хакүхо аварга хүүгийн эцэгт “Хэрэв чамайг хүүтэй болвол хүүг чинь сүмогийн жинхэнэ дэвжээнд гаргаж, эр хүн болгоно” хэмээн ам гарч байжээ.

Хүүгийн эцэг хорт хавдараар нас барсан ч Хакүхо аварга хэлсэн үгэндээ эзэн болж, тойргийн барилдааны үеэр хүүг авчируулан ёкозүнагийн ёслолдоо тэврэн авч гарсан байна. Бүр толгой дээрээ өргөсөн нь шүү. Үүнд “ET King” хамтлагийн фенүүд ихэд баярлаж, “монгол хүн хэлсэндээ үргэлж хүрдэг” хэмээн сошиал ертөнцөд сэтгэгдлээ бичиж байна.

Эх сурвалж: Eagle.mn

By updown

17 thoughts on “Ёкозүна Хакүхо алдарт дуучин Итокигийн хүүг “Эр хүн” болгожээ”
  1. Аварга минь болгоомжтой байгаарай , наадуул чинь үргэлж өө хайж байгаа шүү . Монгол бөхчүүдийг дийлэхгүй болохоороо хөгийн арга хэрэглэж бүгдийг нь явуулах санаатай байгаа шүү . Дэлхий нийт харж байгаа болохоор шууд хөөгөөд явуулж чадахгүй аргаа барж байна шүү

  2. Эр хүн болгосон гэхээр нь хүүхэнтэй унтуулж эр хүн болголоо гэж ойлгосон шдээ

  3. Уг нь уламжлалт сэтгэлгээгээр эм хүн болгох, эр хүн болгох гэдэг нь өөр утгатай л даа.

  4. хн тэнэг бөх, энэ ер нь сэтгэл нь цаашаа өөд муутай хүн шүү, дандаа л япон япон гэдгийн хаана төрсөн ямар хүн гэдгээ хэдэн халтар цаас хараад аааааль эрт мартсан байхдлаа, тэгээд нээрээ бандийг эр хүн болгосон гэхээр өөрөө юу болсон байхнав??? ккккк гүйээ мөн тэнэг хүнээ???? хөөрхий зайлуул

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн