Д.Гантулгад холбогдох хэргийг хуульзүйн үндэслэлгүй гэж үзлээ

2018-04-06 17:10
man

МАН-ын бүлэг өнөөдөр ИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох асуудлаар ээлжит бусаар хуралдаж, байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн зүгээс хүчингийн хэрэг үйлдсэн гишүүнийг яллагдагчаар татах прокурорын байгууллагаас ирүүлсэн бичиг хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ. Эл асуудлыг  УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэхээр болсон байна.