Өсвөрийн сагсчид богц дүүрэн эх орондоо ирлээ 

Өсвөрийн шигшээ багийн тамирчид “Easter Cup 2018” тэмцээнд эх орондоо амжилт дүүрэн ирээд байна.  ХБНГУ-н Берлин хотноо болсон олон улсын тэмцээнд манай улсын долоон багийн 100 орчим тамирчид оролцсон юм.

Эрэгтэй, эмэгтэй нийт 17 насны ангилалд гуравдугаар сарын 29-ноос дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болж өндөрлөлөө. Тэмцээний үеэр Монгол охид, хөвгүүд маань хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал: Хөвгүүдийн 15 насны ангилалд Ундрах дасгалжуулагчтай МУ-н нэгдүгээр баг ганц ч хожигдолгүйгээр аварга болж Г.Дөлгөөн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч” болсон бол хөвгүүдийн 13 насны ангилалд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёр оноогоор хожигдсон багаа аваргын төлөө хожиж аварга болсон байна.

Мөн 13 насны Монгол Улсын шигшээ багийн тоглогч Т.Тэмүүлэн тоглолт болгон дээр онцгой байж тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдлээ. Манай багуудаас өөр нэг финалд хүрсэн баг нь Б.Өлзийбат дасгалжуулагчаар удирдуулсан Монгол Улсын 14 насны хөвгүүдийн шигшээ баг байлаа. Тэд аваргын төлөө маш хүнд тоглолтыг хийсэн ч АНУ-н шилдэг багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медаль хүртсэн юм. Харин Д.Тунгалаг, У.Гэрэлт-Од, Б.Саранцэцэг дасгалжуулагчидтай манай охидын 14 насны баг хожигдох эрхгүй чухал тоглолтод өрсөлдөгчөө илт илүүрхсэнээр хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.

3 thoughts on “Өсвөрийн сагсчид богц дүүрэн эх орондоо ирлээ 

  1. Нэргүй 2018-04-06 16:05 at 16:05

    “богц дүүрэн эх орон” уу, эх орондоо богц дүүрэн ирсэн юм уу. АРАЙ , АРАЙ Л ЮМ АА, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭН

    Хариулах
  2. зочин 2018-04-06 20:40 at 20:40

    сайхааан

    Хариулах
  3. hb 2018-04-07 15:28 at 15:28

    togloltiig ni uzeh yumsan,nuguu olon yum yariad baisan MNB yasan be? novsh yumaa

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн