Нийгэм

Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа

Мэргэжлийн боловсролын салбар сургуулиудаас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж чадамжийн хөтөлбөрөөр Хил хамгаалах ерөнхий газрын офицер, албан хаагчдад оёдол эсгүүрийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулж, мэргэжил олголоо.

Уг сургалтаар суралцагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах

– Ажлын байр, багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа

– Материал сонгох, ашиглах

– Оёдлын үндэс

– Эсгүүрт бэлтгэх эсгэх

– Бүслэхийн хувцас эсгэж оёх

– Гэрийн бүрээс эсгэж оёх зэрэг чадамжуудыг эзэмшүүлэв.

Цаашид ҮУПК-ийн мэргэжлийн багш нарын зүгээс хилийн цэргийн ажилчин, албан хаагчдад санхүү бүртгэл, авто машины засвар, цэцэрлэгжүүлэлт, гагнуур, дизайны чиглэлээр мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулна.

Ер нь орон нутгийн мэргэжлийн боловсролын сургуулиуд хилийн цэргийн албан хаагчдад чадамжийн хөтөлбөрөөр түр сургалтыг явуулж, мэргэжил эзэмшүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: Zaluu.com

15229313195ac6167766fbc Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа15229313235ac6167baf923 Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа15229313335ac616853a1f4 Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа15229313385ac6168a1f041 Ражив Гандийн нэрэмжит ҮУПК-иос чадамжийн гэрчилгээ гардууллаа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close