Орчин үед хүүхэд, залуучууд гадаад хэлний мэдлэгтээ анхаарч, хилийн чанадад ажиллаж, суралцах сонирхолтой болжээ.
Энэ эрэлт хэрэгцээг хангах зорилгоор Улаанбаатарт англи, хятад, солонгос, япон зэрэг олон хэлний сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дунд хэл сонирхогчдын сэтгэлд нийцсэн сургалтаар суралцагчдаа татдаг нэгэн төв бий. Энэ бол Монгол-Японы хүний нөөцийнхөгжлийн төв. Эдийн засаг, техник технологиор дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг Япон улсад боловсрол эзэмших сонирхолтой залуус жилээс жилд олширч байгаагийн хэрээр тус төвийг зорих оюутан, залуусын тоо нэмэгдсээр байна.
Тус төв үйл ажиллагаагаа явуулж эхлээд 16 жил болж байна.Энэ хугацаанд уг байгууллагаар давхардсан тоогоор хоёр сая гаруй хүн үйлчлүүлжээ. Энд жилийн дөрвөн улирлын турш япон хэлнийанхан шатнаас эхлэн анги ахисан шаталсан сургалтууд,ханзны сургалт, япон хэлний багш нарт зориулсан заах аргын сургалт, Япон улсад ажиллах хүсэлтэй залуус, ур чадварын дадлагажигчдад зориулсан хэлний сургалт, Монголын компани, аж ахуйн нэгжүүдэд зориулсан бизнесийн хөгжлийн сургалтявагдаж, японы нэр хүндтэй багш,аж ахуйн нэгж компанийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, хичээл зааж, лекц уншиж байгаа юм.
Мөн тус төв нь бусад байгууллагуудтай хамтран Япон хэлний уран илтгэл, япон дууг хэн сайн дуулах вэ зэрэг тэмцээн,Ханзны наадам, япон хэлний боловсролын симпозиум, япон соёлын өдөрлөгийг зохион байгуулж, мөнсуралцагчдынхаа дунд бийрэн бичлэг, кэндамэ, цайны ёслол үйлдэх, Япон үндэсний хувцас юката өмсөж танилцах өдөрлөгийг зохион байгуулдаг.
Уржигдар(2018.04.02) Монгол-Японы төв хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Энэ өдөр тус төвийн хэлний сургалтын суралцагчидяпон соёлынтанилцуулаххичээлдоролцсон юм. Энэ удаа тэд японы үндэсний хувцас болох юката өмсөж, бон-одори бүжиг бүжиглэж сурцгаав. Японы үндэсний хувцсыг дийлэнх хүмүүс кимоногоор төсөөлдөг. Харин кимоно болон юката хоёрын ялгааг мэдэх нь энэ төвд сурч буй суралцагчдын хувьд олж авдаг давуу талын нэг юм.
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээний нэг нь “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг”. Жил бүр болдог ээлжит яармагт Японы их сургуулийн төлөөлөгчид ирж оролцдог бөгөөд Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) хамтран оролцдог юм.
Мэдээллийн яармагийн үеэр Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яам Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, тогтолцооны талаар танилцуулж, Японд их сургууль төгсөгчид өөрсдийн туршлагаас танилцуулж, Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтад бэлтгэх тухай, Японд суралцсан оюутны зөвлөгөө, Японы их сургуулиудын танилцуулга болон ганцаарчилсан зөвлөгөө явуулдаг.
Хэрэгтэй мэдээллийг нэг дороос олж авч болох энэ арга хэмжээнд монгол оюутнууд олноор хамрагддаг. Өмнөх жилүүдэд Япон улсад эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцахыг хүсэгчид олон байсан бол, өнгөрсөн жилээс шинжлэх ухаан инженерчлэл, анагаах ухаан, хуулийн чиглэлээр Японд суралцах сонирхолтой оролцогчид ихэссэн аж.
Тус төв тусгайлан зохион байгуулдаг өдөрлөгүүдээрээ дамжуулан суралцагчдаа японы үндэсний соёл, уламжлал, нийгмийн амьдралд хөл тавих боломжийг бүрдүүлж өгдөг байна. Багш нар нь зөвхөн өдөрлөгүүд ч биш, хичээлийн явцад японы нийгмийн амьдрал, үндэсний соёлоос танилцуулдаг нь суралцагчдыг хэзээ нэг өдөр тус улсад хөл тавихдаа гаргаж болзошгүй алдаа, эндүүрлийг тойрон өнгөрөхөд дөхөм болгодог аж. Эдгээр давуу тал нь тус төвийн суралцагчдыг шат ахисан түвшний сургалтад тасралтгүй хамрагдах сонирхлыг бий болгодог байна.
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд япон хэл сурч, Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан суралцаж буй оюутнууд олон бий. Инженер техникийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн Япон улсад суралцах Монголын ирээдүй болсон зуу зуун залуусын мөрөөдөлд тус төв томоохон гүүр болж өгч,үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа юм.
Технологийн хөгжил, түүхэн уламжлал, амьдралын хэв маяг, түүх дурсгал гэхчилэн олон зүйлээрээ гайхагддаг Япон улсын хэл, соёлоос суралцах хүсэлтэй залуус Японы хүний нөөцийн хөгжлийн төвийг зориход хайснаа мэдэж, хүссэн зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
1 comment
xel surch bolno japan bolj bolohgui shuu