2018-04-05 10:331min02

Хуучин вагон богино хугацаанд зардлаа нөхөж байна

vagon edited

УБТЗ-ынхан ОХУ-аас ачаа тээвэрлэлтийн хуучин вагоныг 11 000 ам.доллараар таван сарын өмнө авсан нь зардлаа нөхөж, тээвэрлэлтийн орлого 10 тэрбум төгрөгт хүрчээ.

Хэрвээ шинэ вагон худалдаж авсан бол БНХАУ-ынх нэг бүрийн үнэ 50-80,000 ам.доллар байсан бөгөөд хуучин вагонтой харьцуулбал ашигтай ажиллах хугацаа нь тав дахин буюу түүнээс их хугацаа зарцуулах, цаашилбал алдагдалтай ажиллах ч эрсдэл гарах байж. Өнгөрсөн намар уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн захиалга ихсэж өдөрт дунджаар 400-500 вагон дутагдаж байх үед хуучин 500 вагон худалдан авчээ.