Эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, үнэтэй гар утас авч өгөхгүй байхыг анхаарууллаа. “Ахын дүү утсаар чинь яриад өгье” гэж хэлээд утсыг нь залилсан хоёрч тохиолдол цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгджээ.
Хохирогч болсон хүүхдүүд үнэтэй гар утас барьж явсан аж. Хэт ухаалаг утас хүүхдэд хэрэглүүлэх нь сурч боловсрох цагаас нь хомслоод зогсохгүй гэмт этгээдүүдийн золиос болох магадлал өндөр байгааг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүллээ.