“Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболдын орыг залгах болсон Б.Ганхуягийн талаар товч мэдээлэл хүргэе. Тэрбээр тус компанид Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд нэгэн үе “Эрдэнэс МГЛ” компанийн орлогч захирлын үүрэг гүйцэтгэж байсан юм.

Б.Ганхуяг нь 1975 онд төрсөн. Эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй. 1999 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан бол ажлын гараагаа эхлүүлсэн бол 2005 оноос улс төрд орж, төрийн өндөрлөгүүдийн зөвлөх, нарийн бичигээр ажиллаж байсан бол 2011 онд Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал болжээ. Тус компанийн захирал Д.Ариунболд өнөөдөр түүнд тамга тэмдгээ хүлээлгэн өгөөд байна.

By updown

2 thoughts on ““Эрдэнэс Тавантолгойн” захирлаар томилогдсон Б.Ганхуяг гэж хэн бэ?”
  1. 2000 оны үед Монголын Оюутны холбоог татан буулгаж Үндэсний оюутны холбоог байгуулан хуурамч тамгаар Монголын оюутны холбоог Үндэсний оюутны холбоотой нэгтгэн эд хөрөнгө болон холбооны мөнгийг үрж шамшигдуулаад луйвар залиланг багаассаа хийж сурсан залуу даа. Тэр үед ҮОХ-ны ерөнхийлөгч нь Гүндалай байсандаа хөөрхий

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн