2018-04-04 16:551min02

“Эрдэнэс Тавантолгойн” захирлаар томилогдсон Б.Ганхуяг гэж хэн бэ?

nbc

“Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Д.Ариунболдын орыг залгах болсон Б.Ганхуягийн талаар товч мэдээлэл хүргэе. Тэрбээр тус компанид Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд нэгэн үе “Эрдэнэс МГЛ” компанийн орлогч захирлын үүрэг гүйцэтгэж байсан юм.

Б.Ганхуяг нь 1975 онд төрсөн. Эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй. 1999 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан бол ажлын гараагаа эхлүүлсэн бол 2005 оноос улс төрд орж, төрийн өндөрлөгүүдийн зөвлөх, нарийн бичигээр ажиллаж байсан бол 2011 онд Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал болжээ. Тус компанийн захирал Д.Ариунболд өнөөдөр түүнд тамга тэмдгээ хүлээлгэн өгөөд байна.