Үс унаж, хумс хугарах нь ядаргаанд орсноос гадна цус багадалтай үед хүний биед илэрдэг шинж тэмдэг юм. Цус багадалтын шалтгаан олон янз. Энэ нь төрөлхийн болон төмрийн дутагдлаас гадна цус алдсаны дараа үүсэх цус багадалт гэх. Ер нь цус багадалтын шинж үүгээрч зогсохгүй шээс савирах, хумсанд хэрчлээс үүсэх зэргээр илэрдэг. Тэгэхээр та үс унахыг зогсоох арга илэрхийлэхийн оронд цус төлжүүлэх арга хэрэглэх нь зүйтэй.
Цус багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудсан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэссэн гэх зэрэг зовиур илэрдэг.
Цус багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах,элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, фундук зэрэг самар, шош,вандуй,үзэм,чавга,бууцай,халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй.