2018-04-04 09:491min03

Сураггүй болсон охинтойгоо 24 жилийн дараа уулзжээ

boljdee

 Ван Минчин сураггүй алга болсон охиноо 24 жилийн дараа олжээ. Тэрбээр Чэнду хотод таксины жолоочоор ажилд орж, хэзээ нэгэн цагт охинтойгоо уулзана гэдгээ цахим сүлжээнд нийтэлсэн байна. Охин нь эцгийнхээ тухай постыг цахим сүлжээнээс олж уншсанаар холбоо барьж, аав охин хоёр өчигдөр уулзсан байна.

Вангийн охин Цифэн гурван настай байхдаа алга болж, Ван эхнэртэйгээ гудамжны лангуун дээр жимс худалдаалдаг байсан бөгөөд нэгэн өдөр жимсээ зарж дуустал хажууд тоглож байсан охин нь алга болсон байсан гэнэ.