Давс дотроо олон төрөлтэй. Бидний өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг нунтаг цагаан давс хэдий амт чанар сайтай ч хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг иргэд мэддэг боловч дийлэнх нь хэрэглэсээр байна. Жамц давсыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Жамц давс магни багатай учир хоолыг гашуун болгодоггүй, зөөлөн амттай болгодог тул аль ч үндэстний хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Амны хөндийн болон ходоод доторын өвчнөөс сэргийлэх, хоолны дуршил болон шингэцийг сайжруулдаг байна.