Дэлхийд

Хуриманд  ирсэн 150 хүн хоолонд хорджээ

Киргизийн нийслэл Бишкек хотын нэгэн зоогийн газарт болсон хуримын үеэр хоолонд хордсон хүмүүсийн тоо 150-д хүрсэн тухай тус улсын мэдээллийн “Кабар” агентлаг Эрүүл мэндийн яамны эх сурвалжаас мэдээлсэн байна. “Ала-Тоо” гэдэг ресторанд болсон хуримын ёслолын дараа хоолны хордлогын шинж тэмдэгтэй 139 хүн Киргизийн Халдвартын эмнэлэгт хандсан байна. Тэднээс 89 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 19 нь хүүхэд байна.

Хуриманд оролцсон 12 хүн хордлогын шинж тэмдэгтэйгээр Иссык-Куль мужийн Чолпон-Ата хотын эмнэлэгт хандсан байна. Улсын ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтын төвөөс “Ала-Тоо” ресторанд гэнэтийн шалгалт хийжээ. Урьдчилсан мэдээллээр, тахианы махан хоолноос хүмүүс хордлого авсан байж магадгүй хэмээн таамаглаад буй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Манайхан ч арвин баялаг туршлагатай. Азийн чоно архи, Эс Эс клуб гээд. Одоо энэ хавар болох найр хуримуудад анхаарахад буруудах зүйлгүй. Хиаман /Ham/ бүтээгдэхүүнээс болгоомжил. Зуданд үрэгдсэн малын зовлого, өеөдөж дордсон малын махыг их хэмжээгээр хот руу зөөсөн. Идэх уухдаа анхаарцгаая.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close