2018-04-02 09:351min02

Засаг даргыг зодсон хэргийг прокурорт шилжүүллээ

0156-750x350

Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалыг зодсон хэрэгт тус сумын иргэн Б, С, Б нарыг холбогдуулан шалгаж байна. Хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж, прокурорын хяналтад шилжүүлжээ. Тус сумын Засаг дарга энэ сарын 17-нд хөрсний алаг чулуугаа хамгаалан бусдад зодуулж, биедээ хүнд гэмтэл авсан юм. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэд, чулууны наймаачид говь нутгийнхаа чулууг цөлмөж, байгаль экологид сөрөг үр дагавар учраад буй.

Хэрэг гардаг өдөр Засаг дарга Г.Тайванжаргал айлын буяны ажилд очих гэж яваад замдаа өнгөт ч улуу түүж буй нутгийнхаа хэдэн хүнтэй тааралдсан байна. Ингээд “чулуу түүхээ боль” гэсэн шаардлага тавьсан ч нэгэн эмэгтэй хэдэрлэж хэрэлдснээс болж ийм ноцтой хэрэг үүссэн аж.