Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас ил болгосон. Тэгвэл энэ сарын 6-нд шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтнуудын мэдүүлгийг зарлахаар товложээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгосон ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлснээр 30 минутын дараа хаасан гэсэн билээ. Мөн энэ долоо хоногт Ерөнхий сайдын болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад ажиллаж буй нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр олон нийтэд ил болгох аж.