Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид “Хил-2018” арга хэмжээний хүрээнд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хууль бус зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал Буянт-Ухаа дахь гаалийн газарт байцаагчид 24 цагаар ажиллаж өдөрт дунджаар арав гаруй онгоц, тэдгээрийн зорчигч, ачаа тээшинд үзлэг шалгалт хийхээс олон улсын ирэх чиглэлийн долоон нислэгийн 428 зорчигчид үзлэг шалгалт хийсэн байна.
ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтран 12 холбогдогчтой, 9 удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис/кетамины агууламжтай/ 39,1 гр, Анданте 112 капсулыг илрүүлэн хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн ачаа тээвэр, шуудан илгээмжийн эд зүйлд IONSCAN600, Мансууруулах бодис илрүүлэгч тестер, гар рентген аппарат, BodyScan X-Ray, TrueNarc зэрэг багаж төхөөрөмжүүд болон албаны эрэлч нохойг ашиглан үзлэг шалгалт хийн ажилласан байна.