Баян-Өлгийд шуурганы улмаас бүх нислэг цуцлагджээ

2018-03-31 15:391min0
ulgii

Өнөөдөр Увс, Баян-Өлгий, Ховдын нутгаар салхи секундэд 28-30 метр,  Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч байна. Шуурганы улмаас тус аймагт онц байдал зарлаж, онгоцны бүх нислэг цуцлагдсан гэх мэдээлэл ирлээ.

Энэ сарын 26-нд мөн тус аймагт хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Өлгийн нисэх буудалд буух ёстой байсан “Хүннү эйр” компанийн онгоц Улаанбаатар хот руу буцсан аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй