Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Аюулгүй хүнс” сарын аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай Сүмийн зурагтай, мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг илрүүлсэн байна. Иймд иргэдийг цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоорч гэмтээгүй бүтээгдэхүүн, хоол хүнс сонгон авч хэрэглээндээ хэрэглэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөв.