Цагдаагийн байгууллагаас өчигдөр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Д.Жигжиднямаагийн хувийн компанид нэгжлэг хийсэн. “Рокмон” буйлдангийн зургадугаар давхарт байрлах тус компаниар дамжуулан их хэмжээний мөнгөний гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх хардлага дагуулсан юм. Тэгвэл “Фрейткоммодити консалтантс” ХХК нь түүний төрсөн дүү Д.Жүгдэрнямынх юм байна.
Тэрбээр Хонконгод бүртгэлтэй “Class trading limited” компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар сүүлийн 4 жилд хил гарган мөн оруулж ирсэн бололтой. Түүний угаасан мөнгө нь ахынх нь тэргүүлдэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс орж ирсэн байх магадлалтай гэнэ. Энэ нь ах дүүс улсын мөнгө угаасан байх магадлал өндөр юм байна. Өнөөдөр цагдаагийнхан прокурорын зөвшөөрөлтэй очиж, УБТЗ -аас хоёр баримт гаргуулахаар болсон байна. Тэгэхээр Д.Жигжиднямаа болон Д.Жүгдэрням нарын хэрэг хоорондоо холбоотой болж таарав.
АТГ-аас Д.Жигжиднямааг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа юм. Түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх асуудлаар эрүүгийн хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.
1 comment
Шорон шорон шорон руу нь илгээ