“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Зүүнсалаа-МУБИС чиглэлийн автобус өчигдөр шатаж байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Уг мэдээллийн дагуу Онцгой байдлын аврах гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид галыг унтраах шуурхай арга хэмжээ авч, автобусанд гарсан галыг унтраасан байна.
Галын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдэг мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газраас өглөө. Мөн гуравдугаар сарын 26-нд БЗД-т замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарсан. Он гарсаар нийтийн тээврийн хоёр автобус шатсан хэрэг гараад буй.