АТГ-аас Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямааг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг өгсөн билээ. Яг одоо цагдаагийн албан хаагчид “Рокмон” буйлдангийн зургадугаар давхарт байрлах түүний хувийн эзэмшлийн компанид нэгжлэг хийж байна. Тус компанийх нь дансаар их хэмжээний мөнгөний гүйлгээ орж ирсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглах, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.