Бид заримдаа ус буцалгахаар тавьчихаад дараа нь үүнийгээ мартчихдаг. Энэ хооронд ус хөрсөн учир дахин буцалгадаг. Усыг дахин буцалгахад юу болдогийг та мэддэг үү. Ус буцлахад түүний найрлага өөрчлөгддөг байна. Энэ үед хортой дэгдэмхий бодисууд ууршдаг учир ашигтай. Тиймээс буцалсан усыг хэрэглэж болно, аюулгүй гэж үздэг. Гэхдээ ус хэтэрхий удаан буцлах юмуу дахин буцалгахад түүний химийн найрлага нь мууддаг. Үүнээс болж бөөрөнд чулуу үүсгэдэг.
Усыг дахин, дахин буцалгахад биед аюултай нэгдлүүдийн концентрац тухай бүр нэмэгдсээр, харин ашигтай хүчилтөрөгчийн нэгдлүүд маш өчүүхэн болж багасдаг байна. Тиймээс усыг буцалгасан даруйдаа хэрэглэж дуусгах эсвэл халуун чигт нь хадгалахыг эрдэмтэд зөвлөж байна. “Ундны ус нь мяшьякаас болоод хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюултай” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нотлодог. Хүний биед мяшьякийн үзүүлдэг нөлөө нь хордлогод хүргэж болох бөгөөд энэ нь нөлөөллийн хүчнээс шалтгаалан аажмаар ноцтой үр дагаварт хүргэж мэднэ.
Хятадын эрдэмтэд буцалсан усыг дахин буцалгаж уувал эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, тэр ч бүү хэл ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг талаар баримттай судалгаа хийжээ. Ус буцалгахад олон тооны бактер устаж, хлорын агууламж багасан, ус зөөлөрдөг. Ингэж цэвэршүүлсэн ч усан дахь хүнд металлууд алга болдоггүй, хлорын зарим хэсэг нь бусад элементтэй урвалд орж маш хортой бодис болон хувирдаг нь олон тооны судалгаа, туршилтаар нотлогджээ.