2018-03-29 09:421min05

ОХУ-ын шигшээ багт виз олгохоос татгалзлаа

jonon

АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багт виз олгохоос татгалзахаар шийдвэр гаргажээ. Үүнийг Оросын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Светлана Журова “шударга бус бөгөөд уйваагүй явдал юм” гэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

Энэ шийдвэр нь хүчтэй өрсөлдөгчдөө зайлуулахад чиглэж байгаа тул энэ асуудлыг олон улсын бөхийн холбоонд хандан шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэж Төрийн Думын депутат үзэж байна. 2018 оны чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болох юм.