Жил бүр гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийг дэлхий нийтээр “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх 2007 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг юм.
Ингэснээр хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Энэ өдрийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Манай улс 2010 онд нэгдэж, Улаанбаатар, Увс, Ховд, Говь-Алтай аймагт өрнөж зөвхөн 2011 онд Монгол Улсын хэмжээнд 151.615 кв/ц эрчим хүч хэмнэсэн гэсэн тооцоо байдаг ажээ. Энэ нь агаар мандалд дэгдэж байсан нүүрс хүчлийн хийн ялгарлыг 121 км буюу 292 граммаар бууруулсантай тэнцсэн гэнэ. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэж, эх дэлхийгээ аврах боломжийг уртасгахын тулд нийтээрээ 20.30-21.30 цагт гэрлээ унтраахыг “Сэлэнгэ голын сав газрын захиргаа”, “Erdenet youth club”, БОАЖГ, “Зориг сан”-ийн “Байгаль орчны манлайлагч хөтөлбөр”-ийнхөн уриалсан байна. Мөн Сүхбаатарын талбайд лаатай үдэш болно.