73 настай ээжийгээ хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 47 настай Т гэгч эмэгтэйг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 169 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст согтуурсан үедээ эхнэрээ зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр 29 настай Т-гэгчийг шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 60 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг аж. Иймд цагдаагийн байгууллаас хүчирхийллээс урьдчилан сэргийлж таслан зогсооход иргэдийн оролцоо чухал гэдгийг санууллаа.