Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин 27 настай Б нь дөрвөн настай хүүгийнхээ хөлийг хугартал зодож, биед нь гэмтэл учруулсныг цагдаа нар шалгаж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр хөл нь хугарсан хүүхэд ирж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болхыг тогтоожээ.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн 60 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг гэсэн тоо баримт байдаг бол 80 хувь нь хаалттай хаалганы цаана гэрчгүйгээр үйлдэгдсэн гэсэн судалгаа бий. Иймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэд мэдээлэх нь чухал үүрэгтэй юм.
1 comment
huuhdee hairlahgui huniig shuud tsaazal . iim hun niigemd hereggui eee