Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр өөрсдийн хөрөнгө, орлогоо Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг журамтай. Тус газраас УИХ-ын гишүүд болон шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлажээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга 2017 оны байдлаар 62 сая төгрөгөөр хоёр автомашин худалдан авсан бол УИХ-ын гишүүн С.Батболд 14 сая төгрөгийн хадгаламжтай, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн гишүүдийн орлого сүүлийн хоёр жилийн дотор 24.4 дахин өсч, 2015 онд 37.8 сая төгрөг байсан бол 2016 онд 185 сая, 2017 онд 923 сая төгрөг болон огцом өсчээ.
Ж.Бат-Эрдэнэ сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг
1 comment
Ард түмэн тусалсан болохоос биш эд нарт мөнгө гэж байхгүй шүү дээ.