Өмнөд Солонгосын дуучин PSY “Gangnam style” дуугаараа нэрд гарч К-поп урсгалыг дэлхий дахинд сурталчилж чадсан билээ. 2012 онд шуугиан тарьж байсан энэ дуу одоогоор 3.1 тэрбум хандалттайгаар “Youtube”-ийн жагсаалтын дөрөвдүгээрт явж байна. Хөгжим сонирхогчдыг байлдан дагуулаад буй Пуэрто-Рикогийн “decpacito”  PSY-г ардаа орхиж 4.1 тэрбумын хандалттайгаар “Youtube”-ийн хамгийн өндөр хандалттай дуугаар шалгараад байна.

“Decpacito”  гэх латин үгний утга нь англиар “Slowly” буюу удаан хэмээн орчуулагддаг аж. Шүлэг нь янаг тачаануй, эрэгтэй эмэгтэй хүний нэгнээ хүсэмжилсэн өнгө аясыг илэрхийлсэн бөгөөд эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан утга агуулгыг гаргажээ.

 

Энэ бүтээл өнгөрсөн оны нэгдүгээр сард “Youtube”-д байршиж эхэлснээсээ хойш энэ дууг дэлхийн өнцөг булан бүрт сонсоогүй хүн, цангинаагүй газар гэж үгүй билээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жастин Бибер “Decpacito”-г Луис Понси, Дэдди Янки нартай хамтран ремикс хувирлбарыг нь дуулснаар энэ бүтээлийг англи хэлээд ярьдаг орнуудад түгэхэд маш их хувь нэмэр оруулжээ.

By updown

One thought on ““DESPACITO” “Gangnam style”-ийг ардаа орхив”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн