Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун-ыг Бээжинд нууц айлчлал хийж байгааг гадны хэвлэлүүд бичих болсон. Тус улсын удирдагч эхнэр Ри Сол Жугийн хамт хоёр өдрийн хугацаатай айлчлал хийхдээ Хятадын төрийн тэргүүн Си Зиньпинд цөмийн зэвсгээс ангижирна гэдгээ амласан туахй Синь хуай агентлаг анх удаа албан ёсоор мэдээлжээ. Тэрбээр бас Өмнөд Солонгос, АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа дуулгажээ.
Ким Чен Ун энэ сарын эхээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгчидтэй уулзах үеэрээ “эх орноо нэгтгэх шинэ түүх”-ийг эхлүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн юм.