Пакистанд трансжендер хүмүүсийг байнга нийгмээс шахан гадуурхахаас гадна ажлын байртай болохын тулд тэд хүндхэн сорилттой нүүр тулдаг байна. Эдгээр хүмүүс амьдрахын тулд гуйлга гуйх, хулгай хийх эсвэл биеэ үнэлэхээс өөр сонголтгүй байдаг гэнэ. Тэгвэл тус улсын нэгэн хувийн хэвшлийн телевизээр анх удаагаа трансжендер хөтлөгч цаг хөтөлбөр хөтөлсөн нь шуугиан дэгдээсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.
Марви Малик гэгч загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд сэтгүүл зүйн мэргэжлээр их сургуулиа төгсчээ. Тэрбээр гурван сар бэлтгэл хийсний эцэст анх удаагаа эфирт гарсан байна. “Би мөрөөдлөө биелүүлэх эхний шатыг амжилттай давлаа. Миний сэтгэл тэнхээ олон хүмүүст урам хайрлах байх” хэмээн Малик ярьжээ. Түүний гол мөрөөдөл Британийн “ВВС” агентлагт ажиллахыг хүсдэг тэрбээр хэдийнэ ажилд орох хүсэлтээ тус агентлаг руу илгээсэн гэнэ.