Мэдлэггүй Монголчууд луйварчдын хамгийн хялбар бай болдог. Сүүлийн үед хуурамч аккаунтаар хүмүүсээс мөнгө луйвардах хэрэг их гарах болсон. Ялангуяа олны танил мөн 9911-тэй дугаартай хэрэглэгчдийн өмнөөс хаяг нээх, хакердаж танилуудаас мөнгө авсан хэрэг олон гарсан. Энэхүү хар шуурганд хохирогчдын эгнээнд жүжигчин Г.Нарансолонго өртжээ. Энэ тухай түүний нөхөр жүжигчин Тэмүжин анхааруулга хийсэн байна.
Энэ онд цахим орчинд худалдааны сайт нэрээр бусдыг залилсан 90 орчим гомдол ирсэн бол хүний нэрийг барьж мөнгө зээлсэн 20 орчим этгээдийг тогтоож шалгалт хийлээ. Одоогоор шалгалтын ажил явагдсаар байгаа бөгөөд энэ хэргийн үйлдэгдэх шалтгаан нөхцөл фэйсбүүк юм. Тодруулбал иргэдэд найз нөхдийнх нь хаягаар өөр хүмүүс орж “яаралтай мөнгө хэрэгтэй боллоо туслаач” гэсэн хуурамч хүсэлт явуулж байна. Ингэхдээ тухайн хүний сошиал хаягаар сонирхол татсан холбоос мэдээллийг явуулж үсрэн очсон дараахь линк дээр фэйсбүүк акаунт нэр болон паспортоо оруулснаар иргэд өөрийнхөө мэдээллийг алдаж байна. Тийм учраас хэн нэгэн хүн танаас цахимаар мөнгө асуувал ойр дотны чинь хүн байсан ч өөр лүү залгаж тодруулна уу” гэж сэрэмжлүүллээ.
1 comment
Дорж