В. “ДОХИОНЫ ОНОЛ”
Шинжээч гэвээс өнгөрсөн цаг хугацаануудын хураангуй ухаан ахуй амьдралд зайлшгүй шаардагдах ЭРДМҮҮД бол, ТЭМДЭГ нь одоо цагийнханд өвөг дээдсээс өртөөлөн ирсэн тэр УХААН ЭРДМҮҮДийн БЭЛГЭ БЭЛГЭДЭЛ, УХААРАЛ СЭХЭЭРЛИЙН ТЭМДЭГЛЭЭС, ЗАН ҮЙЛ, ҮГ СУРГААЛ ЗҮЙРЛЭЛ, ҮСЭГ ТЭМДЭГ ЗУРАГ, ЁГТ ЁЖ ХОШИН БААТАРЛАГ УХААНЛАГ ҮЛГЭР ТУУЛЬС зэргийн ЦЭЦЧИЛ ҮЛДЭЭМЖ гэдгийг өмнө товч дурдсан.
Харин ДОХИОНЫ ОНОЛ гэдэг нь энэ ертөнцөд ид шид гэж байхгүй гэхдээ “АНХ” (үүсэл эхлэл буюу өнгөрсөн цаг) “ЭНХ” ( амьд байхуй буюу одоо цаг) -ийн амин утга, “МӨНХ” ( дурсагдахуй үйл хэргийн наслахуй жам) -ийн санамж, хашраамж, сэрэмж, сургамж удамшсан ой санамж сэрэл мэдрэмж бөгөөд ДОХИО нь өөрт нь ХҮН УХААН болж ирээдүйнхэнд нь зориулагддаг ЗӨН СОВИН ЁР ЦОНДОН ГҮН УХААНЫ ХАДГАЛАМЖ гэж ухаарч болно.
Иймд ДОХИОНЫ ОНОЛЫГ бодот ахуй амьдралын Шинж ба Тэмдэгийн Онол Ухаан Эрдмээс өөрөөр, ирээдүйг зөгнөсөн Ерөөл Бэлгэдэхүй түүнийг ЭС ЗӨРЧИХ ЦЭЭРЛЭХҮЙ СЭЖИГЛЭХҮЙ АРИУСГАХУЙ ДОМ ШИВШЛЭГ гэх мэт Сэтгэхүй Санааны Хийсвэр Мөн Чанар гэж тодорхойлж болно. Түүнд бүх язгуур үндэс гарал, уг язгуур, түүх соёлын утга бэлгэдэл, хайрлах- хадгалах-хамгаалах шинж тэмдгүүдийг сахих цээр хориг шингээстэй байдаг ба ДОХИОНЫ ОНОЛ шинж тэмдгийг ажсан мэдсэн ухаарсан Тайлалт сэтгэлгээ, дээдсийн ухаан өв гаргалгааны дотоод ЦЭЭР байдаг.
Үндэсний ДАРХЛАА гэж яриад байгаагийн цаана эл “ДОХИО” төрөлх эрдэм агуулагдаж байдаг бөгөөд ерөөс ЭХ ОРОНЧ БАЙХ ЦУС ЯСНЫ АМИН ӨГӨГДӨЛ түүнд байдаг. Иймээс ҮСЭРСЭН ЦУС, ТАСАРСАН МАХ хэмээн Халимагууд ч юмуу бусад харьд амьдрагч Монголчууд НУТАГТАА ЯСАА ТАВИНА гэж зүтгэдгийн нууц энд оршино. Үргэлжлэл бий.
“Монгол ухаан есөн эрдэм” номноос
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү