ИЗНН-ын идэвхтэй гишүүн гол санхүүжүүлэгч М.Хүрэлсүх Баянхонгор аймагтаа удаа дараа УИХ-ын гишүүний сонгуульд өрсөлдсөн ч нам нь жижигдэж, намынх нь гишүүд дэмжигчид цөөдөн амжилт олж үзээгүй. Харин Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд дэд сайдаар ажиллаж байсан. “Нар Мон” ХХК-ны захирал М.Хүрэлсүхийг нэр шөнийн захын эзэн, сайн бизнесмэн гэж хүмүүс сайн мэднэ. Хүн чанартай, тулхтай энэ эрхэм 50 дөхсөн насандаа шинэ амьдрал зохиож, 20 гаруйхан настай дуучин Л.Солонготой хамт амьдарч, хоёр охины аав ээж болсон. Дуучин Л.Солонго Болгарт дуурийн чиглэлээр суралцсан, Ардын жүжигчин А.Долгорын амин шавь.
Тохитой томоотой хүнтэй ханилсан Л.Солонго үеийнхнээ бодвол аядуухан бүсгүй. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар “Тоорил вангийн хүрээ” амралтын газар байгуулж, Л.Солонго үүнийгээ сайн ажиллуулж яваа. Дэд сайдын залуухан эхнэр саяхан дэггүйтлээ. Өөрийнхөө нүүр зургийн хүрээг Ерөнхийлөгчийн хийсэн селфи мэтээр харагдуулах гэж сонгосон нь төрийн тэргүүний амны ойролцоо бөгс нь таарч, нүдэнд таагүй харагдана. Бас нэг урлагийн хүн энэ хүрээг сонгосон нь Ерөнхийлөгчийн толгойн ойролцоо гутал хөл нь савчин харагдаж эвгүй. Монголчууд төрийн тэргүүний толгойтой хөл бөгсөө нийлүүлэх байтугай харц ардын малгайг газар унагахыг цээрлэж, хөл толгойгоо ялган, “бөөр бөгсөнд, цэр цээжиндээ байг” гэж явдаг улс билээ.
Эх сурвалж tovchoon.mn
2 comments
esgui yadag novsh ve
ЦЭДЭНБАЛ ДАРГА , БРЕЖНЕВ ГЭЭД ТЭР ҮЕИЙН ИХ УДИРДАГЧИД ИНДЭРИЙН ӨМНӨ ӨНГӨРӨХ ӨӨРСДИЙНХӨӨ ЗУРГЫГ ХАРААД БАЯСЧ АЛГА ТАШИДАГ БАЙСАН БОЛ ОДОО ОРЧИН ҮЕД БӨГС ХАРААД ИНЭЭЖ БАЯСДАГ БОЛЖЭЭ