Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Говь-Алтай аймгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцан, ард иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсчээ.Уулзалтад оролцсон иргэд ерөнхийлөгчөөс сонгуулийн үеэр амласан иргэдийг зээлээс чөлөөлөх, офшорчдыг ил болгох, ахмадын тэтгэврийн насыг одоогийн байгаагаас нь нааш татах, тэтгэврийн зөрүүг арилгаж тэнцвэржүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар асууж тодруулсан байна.
Түүнчлэн Говь-Алтайг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, Дулааны станцыг барих асуудалд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн лиценз олголтод хяналт тавих, төрийн албыг ёс зүйтэй байлгах, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажиллагсадын цалинг нэмэгдүүлэх, цалингийн зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг хүссэн юм. Говь-Алтай аймагт ажилгүйдэл ихсэж ажилгүй залуус олон болоод байгааг иргэд онцолж байна. Тухайлбал тэтгэвэрийн хэдэн төгрөгөөрөө 2-оос 3-н айлын амьдарлыг авч явдагаа хөгшид нуусангүй.