Ройтерс агентлаг Швейцарийн прокурорууд оффшор дансандаа 10 сая ам.доллартай Монголын улс төрч С.Баярцогтыг Рио Тинтогийн авлигын асуудалтай холбогдуулан шалгаж, дансыг нь царцааж байгааг мэдээлсний дараа АНУ-д сурч байгаа С.Баярцогт Монголд яаран ирж хэвлэлийн хурал хийв.
Энэ сарын 21-нд болсон уг хурал дээр С.Баярцогт Швейцарийн дансан дахь 10 сая доллар өөрийнх нь биш, өөрийгөө буруугүй гэж мэдэгдлээ. Уг хурлын дараа сэтгүүлч Б.Отгон “C.Баярцогтод 25 тэрбумыг зээлсэн Монголын нэртэй бизнесмэн хэн бэ?” гэж асууж, дараах асуудлыг хөндөж тавив.
С.Баярцогт: Швейцарь дахь миний дансаар ороод гарсан 10 сая доллар бол Монголын нэртэй бизнесмэний мөнгө. Тэр хүнийг танихгүй хүн Монголд байхгүй. АТГ, Швейцарийн Ерөнхий прокурорын газраас энэ мөнгөний эх үүсвэрийг шалгаж байгаа учраас бизнесмэний нэрийг хэлэх боломжгүй. Би 10 жилийн өмнө олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааны бизнес хийх гэж тэр хүнээс мөнгө зээлж байсан.
Би ордны өмнө Чингисийн хөшөө бариулж, Сүхбаатар, Самбуу,Чойбалсан гуайн шарилыг ордны гаднаас зөөснийхөө дараа хөлөө хугалаад 6 сая таяганд орсон. Тэр үедээ олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгое гээд Монголын нэртэй бизнесмэнээс мөнгө зээлсэн . Ардчилсан намынхан өрсөлдөгчөө зайлуулахын тулд намайг намаасаа хөөлөө. Оюу толгойн гэрээ бол гайхамшигтай гэрээ.3 засгийн газар дамжиж гацсан Оюу толгойн гэрээг хийхийн төлөө би чөмгөө дундартал зүтгэсэн. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэхчлэн баахан онолдов.Ингээд бид С. Баярцогтод 25 тэрбумыг зээлсэн Монголын нэгэн нэртэй бизнесмэний эрэлд мордов оо! Оньсого тааж,чиггүй эрэлд мордсоор байтал ар хударгаар юу болохыг бурхан л мэдэх байх даа!
Эх сурвалж: Gashuun.mn
7 comments
Bayartsogt hutsaj l baihgui yu . odoo bas nertei biznesmen nereer baahan chuluu huulguh sanaatai . Ene nowshiig daruihan shorond suulgaj ysii n tsailgaj baigaad meduuleg avah heregtei.
Мөнгө шилжүүлсэн хүн нь Хятадын А гэх иргэн гээд тогтоосон юм биш үү. Баярцогт худлаа ярихаа боливол яасан юм бол
Kharakh tsarainii khudalaa yriad bn sh uu dee naad khunii chin nuden deer bicheestei bn sh uu dee .Ene khunees uur ukhaantai khun Mongold baidaggui yum bish uu . Unen zubuu olokh geed medeelel khiigeed bgaa yum uu , ard tumenee zagnaad bgaa yum uu. teneg khumuusiig ingeed kheleed khuurchikhaj bolno gej oilgood bgaa yum uu .ymar ch baisan uuruusuu busdiig teer dooguur l kharaad bgaa bololtoi dogoo. ymarch baisan nadad taalagdsangui ee Busad khumuus yu gej bodoj bgaa yum bol …
наадахаа зүгээр алаач. улс орныг минь худалдсан хулгайч. өвөг дээдэс маань цусаа урсгаж авч үлдсэн нутаг орон шүү.
Хүний шарил хөндөх ийм л гайтай. Одоо ч гай улам лавширна. Тйим их мөнгөөр яах гэсэн юм. Шунал ийм муу мөртэй. Хятад иргэнээс мөнгө орж ирсэн гэх юм яригдсан. Дээр яригдсан хүмүүс үнэмшилгүй.
Муу хужаагийн удмын амьтан монголд их гай таринаа. эднийхэн нэг хэсэг их даварч давлиун загнасан, нэг их юмтай байгаагүйг сэлэнгийнхэн мэднэ дэ??!! Гэнэт баяжих насанд цөвтэй гэнэт идэх гэдсэнд цөвтэй!!!
Хулгайчын үлгэрт цэцэрлэгийн хүүхэд л итгэж магадгүй.