АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийнхээ тухай мэдэгджээ. Эмч нар түүнийг 239 фунт буюу 108 кг жинтэй бага зэргийн жингийн илүүдэлтэй гэж дүгнэсэн байна. Гэхдээ энэ нь өдгөө 72 настай Д.Трампын хувьд бараг хэвийн жинд тооцогдох аж. Учир нь түүний өндөр жин хоёр нь хоорондоо тийм ч зөрүүтэй гараагүй байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп түргэн хоолонд дуртай, дасгал хөдөлгөөн бага хийдэг нь таргалж буй гол шалтгаан гэнэ. Тиймээс энэ муу зуршилаа орхиж, дасгал хөдөлгөөнөө сайжруулж, аль болох зөв хооллохыг 12 жилийн турш Цагаан ордны эмчээр ажилласан эмч, доктор Ронни Жексон зөвлөсөн байна.Тэрбээр Ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш нарын эрүүл мэндэд хяналт тавьж байсан эмч юм.
Б.Яруу