ОХУ-ын 22 настай модель бүсгүй танхай, сэтгэцийн өвчтэй этгээдээс зугтаж яваад улмаар зургаан давхараас үсэрчээ. Тэрбээр азаар амьд үлдэж эмнэлэгт хүргэгджээ. Нугасандаа гэмтэл авч, хоёр удаа мэс засалд орсон байна.
Дубайн цагдаагийн газар бүсгүйн биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Эмч нар түүнийг эргэн хөл дээрээ босно, хүнд гэмтэл аваагүй гэж хэлжээ. Моделийг эмнэлгийн орноос шууд цагдаагийн газарт аваачсан гэнэ. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор Дубай дахь Оросын Ерөнхий консулын газраас мэдээлэл авах гэсэн боловч өгөөгүй талаар “Вести Иркутск” телевиз мэдээлсэн байна.