Хаврын урин цаг ирж, малчны хотонд төлийн дуу цангинаж эхэлжээ. Энэ цаг үед ингэ ихэрлэсэн гэх ерөөлөлтэй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тавигджээ. Тухайлбал Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж байгаа улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго төржээ.
Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй. Улсын сайн малчин Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрөлдөө өсч таван мянгад хүрээд байна.