Эмэгтэй бүр эрт орой хэзээ нэгэн цагт хөгшрөлттэй тэмцэж эхэлдэг. Бид зарим чухал хэсгээ нэгэнт оройтсон хойно нь хамгийн сайн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч хоцорсон байх болно. Тиймээс бүсгүй та өөртөө цаг зав гарган цэцэг мэт өөрийгөө услаарай.

Үрчлээ: Эмэгтэй хүний насан туршдаа тэмцэх цорын ганц зүйл бол үрчлээ юм. Мэдээж үрчлээ ихсэх тусам нас хөгширч харагдана. Нүдний, духны, ирүүний, зовхины, хацарны гээд бүх л хэсгийн үрчлээнд л анхаарал хандуулж эхлэх хэрэгтэй. Учих нь нэгэнт тогтсон үрчлээ арилна гэж үгүй юм. Хамгийн чухал нь уйгагүй өглөө бүр чийгшүүлж, орой бүр цэвэрлэх нь үрчлээнд эрт өртөхгүй байхад тусална.

 Чих: Эмэгтэйчүүд олон жилийн турш чихээ цоолон хүнд ээмэг зүүж явсны эцэст гэдэс нь унжсан том нүхтэй чихтэй болдог. Нэгэнт ийм болсон чихийг хуучин хэвэнд нь оруулах боломжгүй юм. Тиймээс эмэгтэй хүнийг хөгшин харагдуулах гол эрхтэнд чих зүй ёсоор багтаж байна. Чихний дэлбээний гол аюул нь үнэт эдлэл юм тиймээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Өдөр бүр унтахаасаа өмнө байнга чийгшүүлэх хэрэгтэй.

 Нүүр: Хацрын булчингууд нь байнга идэвхитэй ажиллаж байдаг тул тийм ч хурдан үрчийхгүй. Зөвхөн өдөрт бага цагийг хацрын хэсгээ чийгшүүлэхэд анхаараарай.

Уруул: Уруул бол нүүрний нэг чухал хэсэг учир уруулаа байнга өнгөлж чийглэж байхгүй бол нүүрний арьснаас илүүтэй хурдан үрчийж, өөрийн гэсэн өнгөлөг өнгөө алддаг. Тиймээс уруулын булчинг ажиллуулах дасгалыг өдөрт 5 мин хийж байгаарай. Уруул эмэгтэй хүнийг залуухан харагдуулах хамгийн чухал хэсэг юм.

Гар: Хүзүүтэй адил гар нь арьсан доорх өөх бага байдаг тул нүүрний арьснаас илүүтэй арчилгаа шаардана. Эмэгтэйчүүд бидний гар өдөр бүр халуун, хүйтэн усанд хүрнэ, байнга ил задгай нар салхинд өртөнө. Тиймээс аль болох цэвэрлэгээ гэрийн ажил хийхдээ бээлий хэрэглэн, оройдоо 10 минутыг гараа чийгшүүлэхдээ анхаараарай. Гоё толигор гартай эмэгтэй хүн наснаасаа залуу харагдах нь ч бий.

Хүзүү: Нүүрний өдөр тутмын арчилгаандаа олон эмэгтэйчүүд хүзүүгээ орхигдуулдаг. Эмэгтэй хүний насыг хүзүү нь илтгэдэг гэсэн ойлголт ч байдаг байна. Хүзүүний арьсыг хөгшрүүлэхгүй гоо сайхны бүтээгдэхүүн байдаг ч тэд зөвхөн түр зуурын нөлөөтэй байдаг. Учир нь хүзүүнд өөхний давхарга маш бага байдагтай холбоотой. Тиймээс өдөр бүр нүүрний арьсаа цэвэрлэж чийгшүүлэхдээ хүзүүгээ ч мөн хамтад нь арчилж байгаарай.

Young Woman with Eyes Closed — Image by © Image Source/Corbis

By updown

8 thoughts on “Эмэгтэй хүнийг наснаасаа хөгшин харагдуулах гол эрхтэн “Чих””
  1. Urchlee medeej hogshin haragduulnaa Bas avgai targalalt aimar bur iluu hogshin haragduulna Nuur bolon garaa saihan bolgoj bolno huzuu hamgiin aimaar gedeg shtee Yamar ch arga baihgui

  2. Зүгээр л өөртөө арчаатай зөв амьдар . Бүгд Одгэрэл шиг өөрийгөө арчлах боломжгүй учир өөрийнхөө боломжоор биeэ арчлаад явчихвал болчихно .

  3. eruul l baih heregtei . us sain uuj dasgal hudulguuntei baihad l bolno doo busguichuud ta nar chin ugaasaa l tsetsegs shuu dee 🙂

  4. Za tgd yum yum l orno shdee Gants zuil orohgui er ni Nuur ni ih goe blaa gd huzuu ni nil urchlee bol yahuu aimaar l hargdana Huzuu ni goe bla geed nuur ni urchleetei esvel evgui targan bol aimaar l hatgddag Yum yum noloolno doo er ni Tgd ch bugd l hogshirno urchleetne yahav dee baigaliin jam

  5. хамгийн сайхан гоо сайхан бол эрүүл мэнд.2-рт дотоод сэтгэлийн гоо сайхан.та дотроосоо үргэлж сайхан энерги гаргаж явбал тэр үнэхээр сайхан.3-рт мэдээж цаг зав жаахан ч гэсэн гаргаж арьсаа арчлах. биеэ өөд нь татах. сайхан хувцаслах.цэвэрхэн тохирсон хувцас өмсөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн