Хип хоп сонирхогч залуусын сонсох дуртай хамтлагуудын нэг “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-эрдэнэ улс төрд хүч үзэхээр бэлтгэл ажилдаа оржээ. 2008 оны үед залуу үеийнхнийг байлдан дагуулж байсан хип хоп хатлагуудын нэг бол “Outlaw” билээ. Анх 2004 онд Эрдэнэт хотод хоёр хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан хамтлаг өдгөө гишүүд нэмж хасагдсаар 4 хүний бүрэлдэхүүнтэй болжээ.
Хамтлагийн ахлагч залуу “СТА” соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаагаад авсан тэрээр “Орхон аймгийн Ардчилсан намын хороо”-нд нэр дэвшиж байгаа бөгөөд Орхон аймгийн АЗХ-ны тэргүүлэгч, АЗХ-ны Нийгмийн бодлогын хорооны дарга, АЗХ-ны Зэст багийн үүрийн салбар зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм. МУБИС-ын Бизнесийн удирдлагын ангийг төгссөн тэрээр Удирдлагын академийн Төрийн захиргаа удирдлагын магистрантыг дүүргэн шинэ залуу улс төрч болохоор хэдийнээ ийнхүү замдаа гарчээ.
2 comments
elentsgiin uls tur bdgin
ter Chinzorig gedeg sda n buun luivar, ur, muriitei togloomchin. butehgui butehgui