Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 360 сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн автомашины талаар нэг хэсэг шуугиж байв. Төрийн сайдууд төсвийн мөнгөөр тансаглаж байгаагийн нэг жишээ нь энэ үйл явдал байв. Ц.Нямдорж сайдад ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын зүгээс барьсан бэлэг гэдэг нь ч үнэн байсан. Гэхдээ Ц.Амгаланбаярын бэлгийн эх үүсвэр нь “Саусгоби Сэндс” компанийн Жастин Каплагийн 35 тэрбум төгрөг болж таарлаа. Жастин Капла нар нь бүлэглэн Монгол Улсын татварын хуулийг зөрчиж, хоёр удаагийн үйлдлээр 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байдаг.
Анхан шатны шүүхээс түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай хэмээн үзэж Жастин Каплад таван жил 10 сарын хорих ял оноож байв. Харин улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгийг “Саусгоби Сэндс” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Түүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн Жастин Каплаг өршөөсөн байдаг. Капла шүүхийн шийдвэрийн дагуу Монгол улсад 35 тэрбумыг төлөх ёстой. Тэр өрөө төлж барагдуулжээ. Мөн тэр мөнгөний тодорхой хувь нь ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид автомашин болж ирсэн байх нь.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Жастин каплаг өршөөх Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж байсан байна. Г.Уянга тэргүүтэй тухайн үеийн УИХ-ын гишүүд Жастин Каплатай холбоотой зарлигийг УИХ-ын чуулганаар оруулах ёстой гэж байсан ч Ц.Нямдорж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт бид хөндлөнгөөс оролцож “шүүх” шаардлагагүй. Г.Уянга сонгууль дөхөөд ирэхээр ард иргэдэд таалагдаж магадгүй гэсэн сэдвийг атгаж аваад ийм асуудал ярьж байгаа нь утгагүй юм. Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн эсэхийг УИХ-аар ч хэлэлцэх шаардлагагүй” гэжээ. Тэгэхээр Ц.Нямдорж явж явж, Жастин каплагаар автомашин “авахуулчихаж”.
Эх сурвалж: Polite.mn
9 comments
Баян айлын хар тамхичин пацануудын унадаг л машин байна
Yamandaa avsan yumuu,huvidaa avchihsan yumuu
Hoorhii mini dee Ts.Nyamdorj jaaluudtai niilj selem erguulj garch irsen hogshin maani odoo yun deer unah geed baina daa he he
үнэн үг хэлсэн хүнд үхэр хүртэл өшөөтэй гэж Нямдорж сайдыг эрдэнэт үйлдвэр, зоригийн хэрэг дээр үнэнийг хэлж байгаа болохоор энэ хүмүүс бүр барьж идэх нь ээ
нямдорж сайдыг унагах ажиллагаа явагдаад байгаа юмаа даа сайд бол шударга л хүн дээ
Хахууль яаж авахаа мэддэггүй байж яаж алба хашина даа. Албандаа биш аминдаа авдаг байхгүй юу гээд нэг нь хэлээд өгчихөөч.
Баядын нэр баастсан ААВ.ХҮҮ 2 байнаа. Аав нь шоронгоос мөнгө гусаад л. Хүү нь гадаад томилгоо.гадаадаас визний мөнгө гусаад л …шиир алаг юм даа. Нутаг усны нэрииг бузартуулсан гахайнууд. Үйл үр чинь ирж их л зовж тарчилж үхэх байхдаа эцэг.хүү 2.
Цэнд гуай чамайг иим болно гэж .хүүг чинь иим болно гэж бодолгүй өсгөсөн байх шүү. Эцэгиинхээ нэр ус нутаг хошууны нэр яасан боддоггүй турсаганууд вэ.
нямдорж гишүүн шиг шударга хүн алга даа манай төрд тэгээд л энэ хүнийг ингэж харлуулах гэж улайрч байна уу даа