Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг багш нарын нэр төрд халдсан гэж үзэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар гомдол гаргалаа.
Салбарын сайд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо, тухайн өдөр багш нартай уулзаж ярилцсан байр сууриа өөрчилж, худал мэдээлэл тараасан. Багш нарын нэр хүндийг гутаасан нь төрийн хүнд, сайд хүнд байж боломжгүй үйлдэл. Мөн 8000 багш байна, тиймээс багш нарыг ажлаас хална гэж ажлын байрны дарамт үзүүлсэн.
Багш бүрт 45 хувийн урамшуулал олгосон мэт төөрөлдүүлсэн мэдээлэл цацсан, Үйлдвэрчний эвлэлийн холбоог анхны байр сууриа сууриасаа ухарсан гэж гүтгэсэн, сонин гаргаснаар бизнес хөөсөн мэтээр ташаа ойлголтыг төрүүлсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын үүдэнд цугласан багш нарын төлөөлөл ярьж байна. Салбарын сайдын энэ байр суурь анх багш нартай 20 хувийн урамшуулал олгохоор тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, цаашид нэмэгдүүлнэ гэснийг зөрчсөн. Тэр байтугай хариуцлагагүй мэдэгдлээс нь болж багш нар 20 хувийн урамшуулал ч авч чадахгүйд хүрч байна гэж Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
3 comments
Жендерийн тэгш тогтолцоог квотоор тогтоох бол шал тэнэг асуудал. Эмэгтэй хүн байх сётой гээд л, сонгогдсон нөхдүүд нь нэг иймэрхүү, бас тамхины ямар хууль батлууллаа, зүйрлэж хэлбэл хүүхэд гаргахыг тулгаад сексийг нь хориглосонтой адилхан
Энэ балөй шунөлтай авгайг зайлуулаач .нөхөр нь гэж бузартай бас шунал яаж сайд хийж чадах вэ..
ene chogzolmaa bol byyr ertneeqs synaltai adiin amitan,ylas tor dagaj hyn muulaj arga ebiign ni olsoor eneeder said bolchihoj ene metiin teneg ludnuudtei yed yaj eerchilegdeh be?Mongol mini ylam doroitsonoo ene metiin saidyydaas harj dygnelt hiih yum!