“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгч П.Анужин нийгэмд болж буй үзэгдлийг өөрийн өнцгөөс голыг нь олон тун ч мэргэн хэлээд авдаг нэгэн. Тэрбээр өчигдөр болж өнгөрсөн “Эр цэргийн баяр”-ийн өдрөө тэмдэглэсэн зарим залуусыг шүүмжлээд авчээ. Энд тэндгүй л гудамж талбай орон сууцны үүдэнд согтуу гуйвж, зодоон цохион хийж буй залуусын дүр зураглалыг хараад бүсгүй нь сэтгэл өвдсөн бололтой.
Өсвөр үеийн залуучуудтай байраа тэмдэглээд гуйвж явахтай таарсан П.Анужин хэлэхдээ “”Эр хүн хэлсэндээ, Эмээлт морь харайсандаа гэдэг. Эр хүний үг даацтай байх ёстойг өвгөд ийн захиж үлдээжээ! Монгол эрсийн хийморь өөдөө, үг даацтай, үйл дэлгэр байх болтугай! Гудманд жоохоон “банди” согтоод уначихсан, найз охин нь татаж чангаагаад, хувцсыг нь цэвэрлээд зогсож байх юм. Охин наснаас үүрэх ачаа энэ биш! Харь! Охин насаа хүндэтгэ!” гэжээ.
2 comments
minii shuteen shuu
zasss ene uuruu neg ih ariuhan yavdaltan hun mun uu kkkk.medne shd ene avgaig