Өвөл, хаварын улиралд хүүхдийн амь нас, эрүүл мэндийг дэнчинд тавьж хурдан морины уралдаан зохион байгуулсан уяачдын холбоо болон иргэдэд хариуцлага тооцохоор болсон. Харамсалтай нь нүдэнд харагдахуйц үр дүн харагдсангүй. Энэ удаа бүр Дүнжингарав”-т хурдан морины уралдааныг шөнө дөлөөр зохион байгуулсан нь олны дургүйцлыг хүргээд байна. Уралдаанд оролцсон уяачид морь болон унасан хүүхдээ хайн хашхиралдацгааж хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа бичлэг цахим ертөнцөд тархажээ. Одоогоор хичнээр хүүхэд бэртэж гэмтсэн нь тодорхойгүй байгаа юм.
Өнгөрсөн жилийн хавар зохион байгуулагдсан хурдан морины уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноос унаж, долоо нь алтан амиа алдсан. Нэг хүүхэд хууль бусаар зохион байгуулагдсан “Майдар эргэх ёслол” гэх уралдааны үеэр харамсалтайгаар нас барсан. Энэ мэтчилэн хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг дэнчинд тавьж, алтан амиар нь наадахдаа хийморио сэргээнэ гэвэл эндүүрэл.
https://www.facebook.com/factnewsmn/videos/10160096761360142/?t=3