Албан бус тоогоор Улаанбаатар хотод 40 мянга гаруй халтуурчид хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо байна. Гэхдээ энэ тоо байнга өөрчлөгдөнө. Учир нь ажлаа тарж яваа нэгэн халтуур хийгээд харих замаасаа хазайх нь бий. Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй.
Тэгвэл ийм нэг аргыг Ирландчууд хэрэгжүүлсэн байна. Ирландад төрөл бүрийн марк загвар, өнгийн таксинууд явдаг. Хувийн машинтай иргэд таксинд явахад бүртгүүлээд, татвар төлбөрөө төлөөд, сургалтанд суугаад, машинаа үзлэгт оруулаад, шалгалтандаа тэнцээд, таксины дугаар бас наалтаа наагаад гардаг аж.
Харин манайд хувиараа таксинд явагсад буюу халтуурчдад тавих хяналт байдаггүй. Үүнээс болоод өнөөдрийн байдлаар
1. Түгжрэл
2. Хяналтгүй техник, осол
3. Гэмт хэрэг ихээр үйлдэгддэг
4. Жолооч нар хүссэн үнээрээ явдаг
5. Хүрэх газар нь хүргэдэггүй
6. Бүдүүлэг үйлчилгээ
7. Иргэд гомдлоо гаргах газар байхгүй зэрэг асуудлууд үүсч байна.
Хэрвээ Ирландын туршлагыг хэрэгжүүлбэл
1. Хүссэн үнээрээ явах боломжгүй
2. Иргэд гомдол гаргах газартай болно
3. Үйлчилгээ нь соёлжино
4. Аюулгүй байдал дээрдэнэ
5. Эмх замбараагүй халтуур цөөрнө
6.Хяналттай болно.
Ийм боломж манайд бий юу. Эсвэл ямарч хяналтгүй халтуурчид байсаар байх уу?
Эх сурвалж: Өглөө.мн